2014-03-26
9-р ангийн "Монголын түүх" хичээлийн тест
 7-р бүлэг

манжийн эрхшээлийн үеийн монгол

/17-20-р зууны эхэн /

170. Монгол улс манж чин улсын эрхшээлд орсон он цагийг тохируул

1, Өвөр монгол                  А. 1691 он

2. Ар монгол                       В. 1757 он

3. Баруун монгол                С. 1636 он

171. Манжийн үеийн ард ангийг яаж хуваадаг байв ?

            А. Дархан эрхт , хамжлагат , боол

            В. Хамжлага, шавь ард, суман ард

            С. Малчин ажилчин , тариачин

            Д. Чөлөөт иргэн , шавь , лам , харьяат ард

172. Манжийн дарангуйллын үед Монголд байгуулсан Манжийн амбаны хаана нэгтгэн захирах болсон бэ?

            А. Бүгд ерөнхийлөн захирах яам

            В. Шашин төрд туслахсяам

            С. Гадаад монголын төрийг засах явдлын яам

            Д. Дотоод яам

173. Манжиийн үеийн Ар монгол дахь засаг захиргааны хамгийн том төв нь хаана байсан бэ?

            А. Хар хорины монгол сайдын газар

            В. Улиастайн манж амбаны газар

            С. Ховдын манж амбаны газар

            Д. Хиагтын заргачийн газар

174. Шинэ засгийн бодлого гэж юу вэ?                                                      

       А. Коминтерний монголд явуулж байсан бодлого

       В. Дундад иргэн улсын монголыг нэгтгэх гэсэн бодлого

       С. Манжийн зүгээс монголын нийгэм , эдийн засаг, соёлд шинэтгэл  хийх бодлого

       D.Хятадын худалдаачидыг  олноор оруулж монголыг хятадчилах гэсэн бодлого

175. Монгол улсын Казах угсаатан хэзээ ямар үйл явдлаар Монгол улсын бүрэлдхүүнд орсон бэ?

А. Дунд Жуз-т багтаж байсан Казахын Жантекей тэргүүтэй 12 овог 1864 оноос Алтайн нуруунд нутаглах болсноос...

В. Богд хаанаас 1917 оны 3-р сарын Наурызаар Хюнбай, Сухербай нарын ноёдод гүн цол олгосон ёслолоор...

С. Оспан тэргүүтэй Казахын дайчид Орос, Монголын засгийн газрын дэмжлэгийг 1940-өөд оноос авч эхэлснээс...

Д. Хойдын Амарсанаа, Казахын хаан Абулайтай худ ураг барилдан Хаант Оросыг түшин Манжийн эсрэг тэмцснээс....

176. Хийж гүйцэтгэж байсан ажил, үүргээрээ Монгол угсаатанд шинээр үүссэн угсаа.

А. Захчин-Дариганга.   

В. Цаатан-Үзэмчин.     

С. Үзэмчин-Дариганга.   

Д. Цаатан-Дархад.

177. Манжийн эрхшээлийн үед Монголыг захирч байсан хамгийн дээд байгууллага ямар нэртэй байсан бэ?

А. Улиастайн Манж сайдын газар.        

В. Гадаад Монголын төрийг засах явдлын яам.

С. Хүрээний Манж сайдын газар.        

Д. Бээжингийн Төв засгийн газар.

178. XYIII-XX зуунд Монголд  шашны асуудлыг эрхлэн шийддэг төв байгууллагын нэр.

А. Эрдэнэ Шанзодвагийн яам.                

В. Хүрээний Манж сайдын газар. 

С. Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэгч яам.  

Д. 13 тамгатай хутагт.

179. Манжийн эрхшээлийн үед хамжлага иргэдийн алба залгуулж байсан нь, түүний төрөл.

А. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Сум ард. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Хамжлага ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.

В. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Хошуу ноёд. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Хамжлага ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.

С. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Хамжлага ард. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Сум ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.

180. Дундад үеийн Монгол үндэстний бичиг үсэг түүний зохиогчид.

А. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Зая бандид Намхайжамц, Вагиндарын үсэг-Агваандорж

В. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Агваандорж, Вагиндарын үсэг-Зая бандид Намхайжамц.

С. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Зая бандид Намхайжамц, Вагиндарын үсэг-Зая гэгээн.

181. XYIII-XX зууны үеийн Ар Монголын 6 аймгийн хангуудын цол.

А. Дөрвөд-Эрдэнэ бишрэлт хан, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Далай хан, Сэцэн хан-Махасамади гэгээн.

В. Дөрвөд-Далай хан, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Эрдэнэ бишрэлт, Сэцэн хан-Махасамади гэгээн.

С. Дөрвөд- Махасамади гэгээн, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Эрдэнэ бишрэлт, Сэцэн хан-Далай гэгээн хан.

182. Манжид өргөдөг байсан билэгдлийн 9 цагааны албанд юу ордог байсан бэ?

А. Мөнгөн буйлтай 5 цагаан тэмээ, Ногоон ногттой 4 шарга адуу

В. Мөнгөн буйлтай 1 цагаан тэмээ, Ногоон ногттой 8 шарга адуу.

С. Халуун хошуутай 9 цагаан мал, дагалдах эд зүйлсийн хамт.

183. Халх Монгол Манжид дагаар орох шийдвэрийг хэзээ, хаана гаргасан бэ?

А. 1691 онд Долоннуурт болсон Халх Монголыг Манж Дай Чинь улсад нэгтгэн авах ёслолын чуулганаар.

В. 1689 оны Сөнөдийн Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганд Өндөр гэгээний гаргасан саналаар.

С. 1686 оны Заг Байдрагийн Хүрэн бэлчирийн чуулганаар “40, 4 хоёрын Их цааз”-ыг хүчингүй болгон...

Д. 1636 оны зун хийсэн Монголын 49 ноёдын чуулган Манжийн Абага хааныг Монголын хаанаар өргөмжилснөөр.

184. Монгол улс Манжийн ямар хаадын үед тус тус эзлэгдсэн бэ?

А. Өвөр Монголыг Энх-Амгалан хаан, Халхыг Эебээр засагч, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.

В. Өвөр Монголыг Абага хаан, Халхыг Эебээр засагч, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.

С. Өвөр Монголыг Энх-Амгалан хаан, Халхыг Энх-Амгалан хаан, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.

Д. Өвөр Монголыг Абага хаан, Халхыг Энх-Амгалан хаан, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.

185. Монголд байсан Манжийн төрийн хамгийн их эрх мэдэл бүхий байгууллага.

А. Гадаад Монголын төрийг засах явдлын яам.        

В. Улиастайд Манж сайдын газар.

С. Аймгийн Чуулган, Томилогдсон Чуулган дарга.     

Д. Нүүлгэх ажил эрхлэх товчоо.

186. Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнолын De facto нь ямар хэлбэр вэ?

А. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг хэсэг хугацаанд тодорхойгүгээр зөвшөөрөх.

В. Тухайн улс бусад улсуудаар зөвшөөрөгдсөн бол тэр улсын хил дотор төр засгаас илүү эрх мэдэлтэн байх ёсгүй.

С. Нэг улс нөгөө улсыгаа суверенитетын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёсыг хэлнэ.

Д. Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын яг одооны оршин байгаа байдлаар хүлээн зөьшөөрөхийг хэлнэ.

187. Халх монголд шарын шашныг хэн анх дэлгэрүүлсэн бэ?

А. Түшээт хан Гомбодорж.             

С. Шолой Махасамади Гэгээн сэцэн хаан. 

В. Өнлөр гэгээн Занабазар.             

Д. Очибат тулгар Түшээт хан Абтай.

 

 

8-р бүлэг

Монгол улсын сэргэн мандалтын эхэн үе

/1911-1921/

188. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хэн хошуучлав                      

           А .Богд  Жавзандамба

           В. Чин Ван Ханддорж

           С. Сайн ноён Хан Намнансүрэн

           D. Бадамдорж

189. 1911 онд Хаант Оросоос тусламж гуйхаар явсан төлөөлөгчидийг хэн тэргүүлэв ?                                                                                               

     А. Сайн ноён Хан Намнансүрэн

     В. Чин Ван Ханддорж

     С. Манлайбаатар Дамдинсүрэн

     D.  Хатанбаатар Магсаржав

190. Автономит Монгол улс оршин тогтнож байсан он

            А. 1911-1919

            В. 1911-1921

            С. 1915-1919

            Д. 1915-1921

191. 1919-1921 оны хооронд Монгол улс ямар хэлбэрээр оршин тогтнож байв ?

            А. Автономит улс

            В. Тусгаар тогтносон улс

            С. Хятадын харьяаны муж

            Д. Аль нь ч биш

192. 1920 онд Зөвлөлт орос улсад одсон ардын намын анхны 7-с хэн хэн Москва руу явсан бэ?                                                                                                     

                        А. Данзан, Лосол, Чагдаржав 

                        В. Сүхбаатар ,Лосол ,Данзан

                        С. Чойбалсан,  Бодоо, Догсом

193. 1918-1919 оны үед байгуулагдсан Зүүн хүрээний бүлгэмийн гишүүдэд хэн хэн багтаж байсан бэ?                                                                                                      

       А. Бодоо, Чагдаржав, Лосол

       В.Данзан, Догсом. Дэндэв

       С. Магсаржав , Дамдинбазар , Да лам Пунцагдорж

       D.Чойбалсан , Дугаржав , Бавуу

194. *Хувийн өмчид тулгуурлан нийтээрээ нийтээрээ хөрөнгөжин энэ замаар улсаа хөгжүүлье* гэдэг үзэл баримтлал хэнийх вэ?                                       

      А. Бодоо

      В. Ринчино

      С. Гэндэн

      D. Данзан

195. 1913 онд Хаант орос улсад тусламж гуйх , бусад орноор тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх зорилгоор одсон төлөөлөгчдийн хэн тэргүүлсэн бэ?                                                                                                         

      А. Чин Ван Ханддорж

      В. Сайн ноён хан Намнансүрэн

      С. Да лам Цэрэнчимэд

      D. Хатанбаатар Магсаржав

196. ЗОУ-д одсон анхны долоогоос хэн 2-нь эх орондоо буцан ирж хувьсгалын үйл хэргийг явуулсан бэ?

        А. Сүхбаатар, Чойбалсан

        В. Чагдаржав , Лосол

        С. Бодоо, Догсом

        D. Данзан. Чойбалсан

197. Богд хаант Монгол улсын анхны Ерөнхий сайд хэн бэ?

         А. Сайн ноён Хан Намнансүрэн

         В. Чин Ван Ханддорж

         С. Да лам Бадамдорж

         D. Жонон Ван Ширнэндамдин 

198. Чен И-гийн  боловсруулсан 64 зүйлийн гэрээг монголын ноёдоос хэн дэмжсэн бэ?                                                                                                                        

         А. Бадамдорж

         В. Магсаржав 

         С. Сүхбаатар

         D. Ханддорж

199. 1919-1921 оны хооронд монгол улс ямар хэлбэрээр оршин тогтнож байв

          А. Автономит улс                                                                           

          В. Тусгаар тогтносон улс

          С. Хятадын харьяа

          D. Аль нь ч биш   

200. Богд хаант Монгол Улсын Гадаад яамны  сайдаар хэн ажиллаж байв ? 

           А  Чин Ван Ханддорж

           В. Сайн ноён Хан Намнансүрэн

           С. Да лам Бадамдорж

           D Жонон Ван Ширнэндамдин

201. Барон Унгерн тэргүүтэй цагаантнууд 1920-10-02нд монголын нутагт цөмрөн

 орж иржээ. Доорх өгөгдлүүдээс тэдний зорилгод хамраарахгүйг тодорхойл

              А. Улаан цэргийн цохилтоос зугтан зайлах

              В. Монголын нутгийг большевикуудын эсрэг түшиц газраа болгох

              С. Өвөр монголчуудыг  ар монголд нэгтгэх

              D. Монголчуудын хүн хүчний нөөцийг өөртөө татах ,ашиглах

202. 1911 оны 12-р сарын 29-нд монгол улс цаг тооллын ямар тоололд шилжив?

                   А. Аргын тоололд                                                           

                   В. Билгийн тоололд

                  С. Хэвт ёсны тоололд

                  D. Олноо өргөгдсөн он тоололд

203. 1920-оод онд Нийслэл хүрээнд байгуулагдсан тусгаар тогнолын төлөө тэмцлийн улс төрийн бүлгэмүүд.

А. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг-Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд-Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд.

В. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг-Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд-Элбэгдорж Ринчено болон Коминтерн

.С. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг- Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд- Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг.

Д. Зүүн Хүрээний бүлгэм-Д. Бодоо нар. Ногоонтны бүлэг- Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. Консулын бүлэг-С. Данзан нар. Пан Монголистууд- Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг.

 

204. 20-р зуунд гадаад улсуудаас Монголд хэрэгжүүлж байсан улс төрийн бодлого, түүний он цаг.

А. Хятадын Засгийн газар-Шинэ засгийн бодлого. Япон-Нармай Монгол улс байгуулах. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт.

В. Хятадын Засгийн газар-Шинэ эргэлтийн бодлого. Япон-Нармай Монголын үзлийг дэмжих. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт.

С. Хятадын Засгийн газар-Шинэ эргэлтийн бодлого. Япон-Монголын хөгжлийн 6 зүйлт үзэл. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт.

205. Монголд болсон анхны бүх ард түмний санал хураалт хэдийд, ямар асуудлаар явагдсан бэ?

А. Олноо өргөгдсөн Монгол улсын Дээд, Доод хурлыг 1914 онд байгуулахад.

В. 1922 оны Ард түр цагийн хурлыг байгуулахад.

С. 1945. 10. 20-нд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар бүх ард түмний санал хураалт болсон.

Д. 1924. 11. 26-нд Монгол улс Бүгд найрамдах, Бүрэн эрхт тусгаар тогтносон улсаа тунхаглан үндсэн хуулиа батлахад....

206. Автономит засаг гэж юуг хэлэх вэ?

А. Гадаад харилцаандаа Сюзеренитет эрхтэй жижиг улсыг хэлнэ.

В. Олон улсын харилцаанд биеэ дааж ордоггүй, эвсэл холбоонд нэгдэх эрхгүй жижиг улсыг хэлнэ.

С. Эдийн засаг, соёлын хувьд биеэ даасан, улс төр-гадаад бодлогын хувьд эрх мэдэлгүй жижиг улсыг хэлнэ.

Д. Олон улсын хэмжээнд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн жижиг улсыг хэлнэ.

207. 1911 онд Хаант Орос улсаас тусламж гуйх хэргээр нууцаар Орост очсон Монголын төлөөлөгчид.

А. Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Мөн аймгийн түшээ гүн Чагдаржав, Өвөрмонголын Хайсан түшмэл.

В. Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, . Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж.

С. Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан түшмэл.

Д. Түшээт хан Дашням, . Сайн ноён хан Намнансүрэн, Өвөрмонголын Хайсан түшмэл.

208. Монгол улсын нийслэл хотын нэрийн өөрчлөлт.

А. Анхны нэр-Богдын хүрээ/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/

В. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Богдын хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/

С. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе

                                                         

209. дараах бодомжуудыг тохируул

 Дараах үйл явдлууд хэдэн онд болсон бэ?

                            1.БНМАУ-ыг тунхаглав                             a. 1915  он

                            2. Автономит засаг тогтов                        b. 1919 он

                            3. Монголын тусгаар тогтнол устав              c. 1921 он  он

                            4. Хэмжээт эрхт хаант засаг тогтов         d. 1924 он

210. Дараах төрийн зүтгэлтнүүдийг хамаарах албан тушаалыг тохируул

             1.Сайн ноён хан Намнансүрэн     а. Баруун хягаарыг тохинуулах сайд

              2.Чин ван Ханддорж                      b.Бүгд ерөнхийлөн захиран шийтгэх

                                                                         яамны сайд

             3.Хатанбаатар Магсаржав            с. Шашин төрд туслах яамны сайд

             4. Бадамдорж                                d.Гадаад яамны сайд

 

211. Монголын нутагт орж ирж байсан гадаадын цэргүүдийн харьяатаар нь тохируул

                        1.Улаантан         а. Монголын нутагт цөмрөн орж ирсэн оросын Баатар хааны цэрэг 

                         2.Гамин              b. Оросын хувьсгалт большевик намын цэрэг

                        3.Цагаантан       c. Японы эзэн хааны цэрэг

                        4.Самурай         d Хятадын цэрэг

208. Монгол улсын нийслэл хотын нэрийн өөрчлөлт.

А. Анхны нэр-Богдын хүрээ/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/

В. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Богдын хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/

С. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе

                                                         

209. дараах бодомжуудыг тохируул

 Дараах үйл явдлууд хэдэн онд болсон бэ?

                            1.БНМАУ-ыг тунхаглав                             a. 1915  он

                            2. Автономит засаг тогтов                        b. 1919 он

                            3. Монголын тусгаар тогтнол устав              c. 1921 он  он

                            4. Хэмжээт эрхт хаант засаг тогтов         d. 1924 он

210. Дараах төрийн зүтгэлтнүүдийг хамаарах албан тушаалыг тохируул

             1.Сайн ноён хан Намнансүрэн     а. Баруун хягаарыг тохинуулах сайд

              2.Чин ван Ханддорж                      b.Бүгд ерөнхийлөн захиран шийтгэх

                                                                         яамны сайд

             3.Хатанбаатар Магсаржав            с. Шашин төрд туслах яамны сайд

             4. Бадамдорж                                d.Гадаад яамны сайд

 

211. Монголын нутагт орж ирж байсан гадаадын цэргүүдийн харьяатаар нь тохируул большевик намын цэрэг

                        3.Цагаантан       c. Японы эзэн хааны цэрэг

                        4.Самурай         d Хятадын цэрэг

212. Дараах онуудад болсон үйл явдлыг зөв харгалзуул                           

                   1. 1919 он            а. Манж Чин улс “Шинэ засгийн бодлого”-ыг

                                                     хэрэгжүүлж эхлэв

                    2. 1915 он           b Олноо өргөгдсөн Богд хаант монгол улсыг тунхаглав

                    3. 1901 он           с. Хятадын ерөнхийлөгч гадаад монголын тусгаар

                                                  тогтнолыг  устгаснаа зарлав

                    4.1911 он            d. Орос-Хятад-Монгол 3-н улсын хэлэлцээр хийгдэв

213. Дараах тестийг тохируул                                                                                                                                                         

                            1. Хэмжээт эрхт хаант Монгол улс                              a.1271

                          2. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс                b.1206

                          3. Монголын Юан гүрэн                                                c.1921

                          4. Их Монгол                                                                  d.1911 

214. Олноо өргөгдсөн Монгол улс нь хаант засгийн ямар хэлбэртэй байсан бэ?

А. Диспот буюу хэмжээгүй эрхт.        

В. Давхраат хаант засаг.

С. Хэмжээт цаазат хаант засаг.          

Д. Теократ буюу Шашин, Төрийн хосолсон.

 

 

Сэтгэгдэл:


баярлалаа яг шалгалтанд орж ирж магалгүй гэсэн царайтай баачканнуд байна хаха
Бичсэн: Зочин цаг: 08:06, 2023-05-30 | Холбоос | |


Гоё тест байна
Бичсэн: Зулэрдэнэ (зочин) цаг: 13:32, 2022-05-28 | Холбоос | |


Баярлалаа
Бичсэн: Зулэрдэнэ (зочин) цаг: 13:30, 2022-05-28 | Холбоос | |


Баярлалаа
Бичсэн: Зулэрдэнэ (зочин) цаг: 13:30, 2022-05-28 | Холбоос | |


Tulhuur ni bnuu
Бичсэн: Зочин цаг: 22:37, 2022-05-25 | Холбоос | |


баярлалаа
Бичсэн: Мөнхзул (зочин) цаг: 21:12, 2022-05-17 | Холбоос | |


түлхүүрийг өгч болох уу
Бичсэн: сурагч (зочин) цаг: 14:23, 2021-04-17 | Холбоос | |


Түлхүүр нь хэрэгтэй бна
Бичсэн: Өөскөө (зочин) цаг: 12:55, 2020-12-18 | Холбоос | |


Hariu
Бичсэн: Тэмка (зочин) цаг: 13:01, 2020-11-06 | Холбоос | |


Маш их бхчюярла
Бичсэн: Зочин цаг: 01:11, 2020-10-16 | Холбоос | |


түлхүүрийг нь хаанаас олох вэ?
Бичсэн: Зочин цаг: 20:13, 2018-02-23 | Холбоос | |


uneheer ih bayrlalaa goy boljee
Бичсэн: Зочин цаг: 20:52, 2017-11-07 | Холбоос | |


Түлхүүр нь бгаамуу
Бичсэн: Jinow Odko (зочин) цаг: 22:56, 2016-12-18 | Холбоос | |


Хар
Бичсэн: Зочин цаг: 19:55, 2016-03-06 | Холбоос | |


1920 онд орос улсруу 7оос хэн хэн москвару явсан бэ
Бичсэн: Зочин цаг: 12:46, 2015-10-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax